Ямар ч ажил мэргэжлийн хэнд боловч цагийг хэмнэж бага цагт ихийг бүтээх алив ажлыг чанартай түргэн хийж гүйцэтгэх чадвар нэн чухал. Ялангуяа оюутан сурагчид багшийн уншсан лекц яриаг гүйцэж бичиж авах албан хаагчид албан тоот ажлын тэмдэглэл хурлын протокол зэргээ түргэн бичиж тэмдэглэх зайлшгүй шаардлагатай болно.
Ийм үед түргэн бичихийн тулд таталган бичихээс өөр аргагүй болдог.Ер нь яаруу сандруу зүйл бичих хувийн тэмдэглэл өтлөх эх төлөвлөн зохиох зохиогчийн ноорог навтаргалах зэрэгт таталган бичгийг хэрэглэнэ. Таны татлан бичсэнийг хүн уншиж чадахгүй тав хоновол өөрөө ч гаргахгүй гэсэн нэг үг байдаг. Харин одоо хэний ч бичсэнийг хэн ч гаргаж уншиж чадна. Хэн их бичнэ тэр хүний бичгийн хэв тогтож бичгийн хэв нь тогтож хурдан бичиж сурна. Татлан түргэн бичих нь нэг ёсны бодлоо гүйцэж бичнэ гэсэн үг юм. Хүний санаа бодол шиг хурдан юм ертөнцөд үгүй гэдэг.
http://unuku.miniih.com/index.php/home/post/36
Таталган бичгийн тухай
9:08 PM |
Labels:
Монгол бичиг
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл үлдээнэ үү...:
Post a Comment