RSS

Чулуун хуудастай ном

...Бидний хөлийг түшин өргөсөн газар дэлхий асар том ном мэт. Газрын царцдасын давхарга бүр, хөрсний үе бүр энэ номын хуудас юм. Бид хамгийн өнгөн талын сүүлчийн хуудас дээр амьдарч байна.
   Номын хамгийн эхний хуудсууд тэнгис далайн ёроол, эх газрын суурийн их гүнд дэвсээтэй байгаа. Тэр анхны хуудсууд болон номын эхний бүлэгт хүн хүрч уншиж чадаагүй байна.
   Тэнд юу гэж бичигдсэнийг бид зөвхөн таамаглаж чадна. Номын хуудсууд бидэнд ойрхон гар хүрч болмоор байх тусам уншихад арай амар байгаа юм.
   Халуун хайлмагийн урсгалд түлэгдэж хорчийсон хуудсууд уул нурууд газар дээгүүр яаж товойсоныг хэлж өгч байна. Газрын царцдас дээшлэх доошлох бүрд тэнгис далайн ус нэг хальж нэг ширгэж байсныг өөр хуудсууд өгүүлнэ.

   Тэнгисийн дунгаас бүрдсэн цагаан давхаргат хуудсуудын дараа нүүрс мэт хар хуудсууд үргэлжилнэ. Энэ бол үнэхэээр нүүрс юм. Түүний зузаан хар хуудаснаас газар дэлхий дээр тэр нэгэн цагт ургаж байсан гүн шигүү ойн түүхийг уншиж болно.
   Номын зураг мэт хэсэг газраас хожим нь нүүрс болон шигүү ойд амьдарч байсан зэрлэг амьтны яс, навч, мөчрийн ором олдсоор байна. Ингэж хуудас хуудсыг сөхөн эргүүлсээр бид газар дэлхийн бүх түүхийг уншиж чадна.
   Хамгийн сүүлийн, хамгийн дээр орших хуудаснаас манай зохиолын шинэ баатар-хүн гарч ирдэг...

                    (М. Ильин. Е. Сегал "Хүн яаж хүн болсон бэ?"
Москва 1985. 71-72 тал)



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл үлдээнэ үү...:

Post a Comment