RSS

Боржгины бор тал минь


Боржигоны бор тал
Санаа алдахад
Эхийн сvv тагнайд амтагдаж
Салхины vзvvр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгvй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос єєр
Тайтгаруулах цэцэггvй нvцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь 

Тэнгэр тийчиж намайг тєрєхєд тал минь


Торго шиг зєєлєн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хvн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргvvлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь єдєлсєн жигvvртэн тэнгэртээ нєгчихєд
Салхи хєлєглєсєн єд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь vхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сvvг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хєхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн тєвтэй чи л нийлvvлсэн
Чиний шарх
Зvрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зvрхлээгvйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нvдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хєрєєний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хєх галын чинь урт улаан дєл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шєнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа єлзийтэй тvмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хvртэл
Намайг хvн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хєхсєн эхийн сvv
Гадагшлахын цагт
Шvлгээ би чам дээрээ
Хvн улуу шиг орхиод
Сvvдрээ дарж унахдаа
Элгий чинь цємлєн шингэнэ
Боржигины бор тал минь

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 Сэтгэгдэл үлдээнэ үү...:

Unknown said...

Ххэ

Post a Comment