RSS

Монголчуудын цээрийн ёсноос

  1. Харанхуй шөнө үсээ самнадаггүй.
  2. Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй.
  3. Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй.
  4. Хүний малгай өмсөх цээртэй.
  5. Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй.
  6. Уурган дээгүүр алхаж гарах цээртэй.
  7. Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй.
  8. Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй.
  9. Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.
  10. Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг.
  11. Ус , гол руу нулим үл болно.
  12. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ.
  13. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй.
  14. Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх..
  15. Эмэгтэй хүн завилж сууж болохгүй.
  16. Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
  17. Сүүнд түүхий мах хийж болохгүй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл үлдээнэ үү...:

Post a Comment