RSS

Миний дуртай өгүүллэгийн сан

Өгүүллэг: Сүнс

Өгүүллэг: Сүнс
Шагжийн Ванчаарай

Ш.Ванчаарай 1932 оны долдугаар сард Завхан аймгийн Яруу суманд төржээ. 1959 онд МУИС-ийн Анагаах ухааны факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Тавиад оноос уран зохиол бичиж эхлэн "Яруугийн хавар", "Хун", “Амьдрал", "Гал улаан цэцэг", "Буурал хангайн даваа", "Сэтгэлд гийсэн гэгээ", "Хүний мөс", "Нарны сургууль", "Шагнал шийтгэл", "Мичин жилийн хавар" зэрэг тууж, өгүүллэг, роман, жүжгийн зохиол бичжээ.

Сүнс 
Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгиин "Сэхээн амьдруулах" тасгийн нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ. Харин түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан сувилагч Туул их л доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар цэвэрхэн самбай даавуу сурмаг гэгч оруулан түүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга тасарсан байдалтай зогсоно. Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа охиныг бүтэн сар шахам асарч тойлохдоо "Торомгор" хэмээн өхөөрдөцгөөж өвчнөөс нь ч болсон уу, угийн хүүхдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ. Түүн дотроос сувилагч Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүу хайрлахыг яана. Туул эхлээд эмч нарынхаа хэлж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ Сувдаагийн өвчний ноц гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсээр түүнээс холдож чадахгүй нэгэн болсон юмсанж.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

English


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Таталган бичгийн тухай

 Ямар ч ажил мэргэжлийн хэнд боловч цагийг хэмнэж бага цагт ихийг бүтээх алив ажлыг чанартай түргэн хийж гүйцэтгэх чадвар нэн чухал. Ялангуяа оюутан сурагчид багшийн уншсан лекц яриаг гүйцэж бичиж авах албан хаагчид албан тоот ажлын тэмдэглэл хурлын протокол зэргээ түргэн бичиж тэмдэглэх зайлшгүй шаардлагатай болно.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Таталган бичгийг уншаад дуурайлган бичээрэй.




  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Чухал номнууд

Үгийн сангийн бие даалтанд хэрэгтэй номнуудыг олж нийтэллээ.

Ж.Бат-Ирээдүй, 2008, Улаанбаатар

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Англи хэл сурцгаая....

http://www.youtube.com/watch?v=Hkd1bjCA9nI

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Чулуун хуудастай ном

...Бидний хөлийг түшин өргөсөн газар дэлхий асар том ном мэт. Газрын царцдасын давхарга бүр, хөрсний үе бүр энэ номын хуудас юм. Бид хамгийн өнгөн талын сүүлчийн хуудас дээр амьдарч байна.
   Номын хамгийн эхний хуудсууд тэнгис далайн ёроол, эх газрын суурийн их гүнд дэвсээтэй байгаа. Тэр анхны хуудсууд болон номын эхний бүлэгт хүн хүрч уншиж чадаагүй байна.
   Тэнд юу гэж бичигдсэнийг бид зөвхөн таамаглаж чадна. Номын хуудсууд бидэнд ойрхон гар хүрч болмоор байх тусам уншихад арай амар байгаа юм.
   Халуун хайлмагийн урсгалд түлэгдэж хорчийсон хуудсууд уул нурууд газар дээгүүр яаж товойсоныг хэлж өгч байна. Газрын царцдас дээшлэх доошлох бүрд тэнгис далайн ус нэг хальж нэг ширгэж байсныг өөр хуудсууд өгүүлнэ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS